Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Оны эхний хоёр сарын байдлаар төсвийн гүйцэтгэл 95 хувьтай байна

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 2 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж байна. Тэрбээр энэ оны эхний хоёр сарын байдлаарх төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал "Оны эхний хоёр сарын байдлаар төсвийн төлөвлөгөө 4.2 их наядаар биелэж, орлого хэвийн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ жил орлого нэлээд шахаж, хэвийн хэмжээнд буюу 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Нүүрсний үнэ нэлээд унаж байна. Энэ таатай үзүүлэлт биш ч эхний хоёр сарын байдлаар төсөвт цочрол үүсэхээр цохилт болоогүй байна.

Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд тодотгол хийх таван нөхцлийг тусгасан байдаг. Богино хугацаанд экспортыг нэмэгдүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийг байгууллаа" гэв.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна
 
ФОТО: Сонгинохайрхан дүүрэг 818.6 тонн хог хаягдлыг цэвэрлэж, нарангийн хогийн цэгт төвлөрүүллээ
ФОТО: Сонгинохайрхан дүүрэг 818.6 тонн хог хаягдлыг цэвэрлэж, нарангийн хогийн цэгт төвлөрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.