Гал түймэрт өртсөн айл өрхүүдэд гэр, дулаан хувцас бүхий 400 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн гал түймэр гарсан Хэнтий аймгийн Баян-Овоо суманд өнөөдөр /2025.03.12/ ажиллаж байна.

Баян-Овоо сумын Сүмбэр багт гарсан гал түймрийн улмаас нийт 30.800 га газар шатсан бөгөөд урьдчилсан байдлаар 5 айлын 7 гэр, 5 саравч, 4 хашаа, 1 өрхийн 300 гаруй толгой мал үрэгджээ.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайханы тушаалаар гал түймэрт өртсөн айл өрхүүдэд иж бүрэн гэр, дулаан хувцас хэрэглэл, хоол хүнс, эмийн багц бүхий 400 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлснийг ажлын хэсгийн бүрэлдэхүүн хүлээлгэн өглөө.

Хэнтий аймгийн Дадал, Бат ширээт, Баян-Овоо суманд гарсан гал түймрийг Онцгой байдлын алба хаагчид, нутгийн иргэдийн хамт бүрэн унтраасан. Өнөөдрийн байдлаар идэвхтэй гал түймрийн голомт байхгүй гэдгийг холбогдох албаныхан хэлж байна. Одоогоор түймэрт өртсөн талбай, айл өрхүүдийн болон нийт хохирлын хэмжээг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Мөн гал түймэрт өртсөн айл өрхөд СЭМҮТ, ЭМЯ, МЭЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд зөвлөгөө өгч ажиллалаа.

Монголчууд  808.7 тэрбумаар суудлын автомашин худалдан авчээ
Монголчууд 808.7 тэрбумаар суудлын автомашин худалдан авчээ
 
ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана
ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!