Хоёр сарын хугацаанд 10.2 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оныхоос 3.5 хувиар хувиар буурав

Огноо
Унших
1 минут 19 секунд

Энэ оны улсын төсөвт 83 сая тонн нүүрсийг тонн тутмыг нь 105 ам.доллараар тооцсон. Гэвч нүүрсний үнэ 40 гаруй хувиар буурч экспорт саарч байна. Улмаар энэ зорилтот хэмжээнд хүрэхгүй нь тодорхой болсон тул төсвийн орлогыг 1-2 их наяд төгрөгөөр танах шаардлагатай болов.

Гаалийн мэдээллийг харвал, он гарснаас хойш хоёр сарын хугацаанд манай улс 10.2 сая тонн нүүрс экспортолсон нь 20 хувь ч хүрэхгүй дүн болж байна. Экспортын орлогоос 858.3 сая ам.долларын орлого бүрдүүлжээ. Нүүрсний экспортыг дагаад орлого буурахад ханшийн савлагаа гол нөлөө үзүүлж буй. Тухайлбал, Монголын нүүрсний дундаж үнэ 2023 онд 120 ам.доллар байсан бол 2024 онд 103 ам.доллар, 2025 онд 80 ам.доллар болов. Энэ үнэ дахин 15 хувиар буурч 70 хувь руу орох магадлалтай болохыг шинжээчид таамаглааж байна. Ирэх жилүүдэд нүүрсний эрэлт илүү буурах таамаглал ч бас байна.

Дорнод аймагт гарсан түймэрт орон гэр, мал сүргээрээ хохирсон малчин өрхөд Өмнөговь аймгийн залуу малчин 50 бог малаа хандивлажээ
Дорнод аймагт гарсан түймэрт орон гэр, мал сүргээрээ хохирсон малчин өрхөд Өмнөговь аймгийн залуу малчин 50 бог малаа хандивлажээ
 
“Цахилгаан, дулааны үнийг нэмэх шийдвэрийг ХОЙШЛУУЛАХ үүрэг чиглэлийг өгсөн“
“Цахилгаан, дулааны үнийг нэмэх шийдвэрийг ХОЙШЛУУЛАХ үүрэг чиглэлийг өгсөн“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!