ТОДРУУЛГА: Түргэний машинтай явж байхдаа осолдон ГССҮТ-д хүргэгдсэн 2 хүүхдийн биеийн байдал ХҮНД, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт байх Талын уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-ийн ойролцоо Toyota Hiace маркийн түргэний машин Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Kia Grandbird маркийн том оврын автобустай мөргөлдсөн харамсалтай осол гарч, түргэний автомашинд явсан жолооч, эмч, өвчтөн нарын 6 хүн газар дээрээ нас барсан талаар бид мэдээлсэн.

Тодруулбал, ослын улмаас түргэний машинд сууж явсан 6 хүн газар дээрээ нас барж, 2 хүүхэд ГССҮТ-д хүргэгдсэн байна.

Ослын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр 19.00 цагийн орчимд Төв аймгийн Өндөрширээт сум “Талын-Уул гэх газарт автомашинууд мөргөлдөж, хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл бүртгэгдсэн. Ослын улмаас Toyota Hiace маркийн түргэний машинд зорчиж явсан 5 хүн, жолоочийн хамт нийт 6 хүн нас барж, 2 хүүхэд гэмтсэн" гэлээ.

Бид ГССҮТ-д хүргэгдсэн хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа талаар тус эмнэлгээс тодруулахад, "Манай эмнэлэгт хүргэгдэж ирсэн хоёр хүний биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Нас, онош гэх мэт хувийн мэдээллийг нь өгөх боломжгүй" гэлээ.

Гал түймэрт өртсөн айл өрхүүдэд гэр, дулаан хувцас бүхий 400 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлжээ
Гал түймэрт өртсөн айл өрхүүдэд гэр, дулаан хувцас бүхий 400 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлжээ
 
ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана
ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!