Төсөвт дутсан орлогыг нүүрс, зэс, алтны олборлолт, экспортыг нэмэгдүүлэх байдлаар нөхнө

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 25 секунд

Гаалийн мэдээллээр энэ оны хоёр сарын байдлаар манай улс 10.2 сая тонн нүүрс экспортлоод буй. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3.5 хувиар буурсан үзүүлэлт болов. Нүүрсний үнийн уналт, экспорт саарч буй энэ үед улсын төсвийн орлого тасалдах эрсдэл үүсээд байгаа юм. Харин Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан өнөөдөр мэдээлэл хийх үеэр дутсан орлогыг экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, алтны олборлолтыг нэмэгдүүлэх байдлаар нөхнө гэдгийг мэдэгдлээ.

Тэрбээр "Нүүрсний экспортын хэмжээтэй холбоотой мэдээлэл өгье. Монгол Улс 2022 оноос эхлэн хуулийн дагуу уул уурхайн биржээр нүүрсээ арилжаалдаг болсон. Энд нэг зүйл байгаа нь, уул уурхайн биржээр арилжаалагдсан нүүрс маань эргээд тодорхой хугацааны дараа, дунджаар 3-4 сарын дараа хил нөхцлөөр тухайн хүлээж авах байгууллагадаа хүрдэг.

Өнөөдрийн байдлаар надад ирсэн мэдээллээр 12.4 сая тонн нүүрс Монгол Улсаас экспортод гарсан. Үнийн хувьд мэдээж буурсан, хүлээлттэй байгаа. Энэ бол давагдашгүй хүчин зүйл буюу бидний тооцоолоогүй хүчин зүйл буюу Доналд Трампын тарифтай холбоотой асуудал буюу АНУ-ын дэлхийн улс орнуудтай хийж буй худалдааны асуудалтай холбоотой ийм хүндрэлүүд үүсэж байгаа.

Засгийн газар дээр мэдээж өнөөдөр ярьсан зүйл нь төсөвт тодотгол хийх хэмжээний асуудал хүрээгүй. Төсвийн орлого бүрдүүлэлт дээр бид Б хувилбараар экспортыг дэмжих ажлын хэсэг гаргаж Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргасан.

Манай яамны тухайд биржээр арилжаалагддаг бүтээгдэхүүнүүд буюу нүүрс, зэс, төмөр, жонш, цайран дээр бүтээгдэхүүн болгон дээр олборлолтоо нэмэгдүүлж экспортоо нэмэгдүүлж гарч буй дутагдлыг нөхнө.

Алтны олборлолтыг нэмэгдүүлэх асуудлыг ярьсан .Энэ асуудлыг бодитой үр дүн рүү оруулж алтны экспортыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллана" гэлээ.

“Лхагвын тойм“ нэвтрүүлгийн шинэ дугаарт ЦЕГ-ын дарга Т.Сүхболд оролцжээ
“Лхагвын тойм“ нэвтрүүлгийн шинэ дугаарт ЦЕГ-ын дарга Т.Сүхболд оролцжээ
 
ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана
ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!