З.Нарантуяа: ХБ-нд засаглалын том өөрчлөлт хийхээр хуулийн төслийг өргөн барилаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 13 секунд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

------------

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа:

-Хөгжлийн банкны хуулийн талаарх мэдээллийг өгье. Тус хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихаар өнөөдөр танилцуулгаа Засгийн газрын хуралдаанд хийлээ. Хөгжлийн банк сүүлийн үед балансын орчныг эрүүл болгох, муу зээлүүдийг төлүүлэх, өглөг авлагаа хэвийн болгох тал дээр сайн ажиллаа. Засгийн газрын зүгээс дүрмийн санг нэмэгдүүлэх , шинэ хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхэд дэмжиж ажиллаж байна.

Уг хуулийн гол зорилго нь Хөгжлийн банк экспортын орлогыг нэмэгдүүлэх, экспортод бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргадаг ААН-үүдийн гадаад зах зээл дээр өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэх юм.

Хөгжлийн банкны үйл ажиллагааг сүүлийн гурван жилд зөвхөн зээл төлүүлэх талаар ярьж байсан бол Хөгжлийн банкны хууль батлагдсанаар илүү эх үүсвэрийг гадаад зах зээл дээрээс босгож шинэ төсөл хөтөлбөрүүдийг хөгжлийн зорилтот зах зээл рүү нь чиглүүлж санхүүжүүлэх боломж бүрдэнэ гэсэн үг. Хөгжлийн банкны үйл ажиллагаа, чиглэл нь маш тодорхой байх ёстой. Зорилтот зах зээл рүүгээ оновчтой үр өгөөжтэй хөрөнгө оруулалт санхүүжилтийг хийнэ. Мэдээж бүх салбарт боломжгүй. Гадаад, дотоод нөхцөл байдлыг тооцоод зөвхөн экспортын орлогыг нэмэгдүүлэх, валютын орлогоо өсгөх чиглэлд хөрөнгө оруулна гэсэн үг.

Хөгжлийн банкан дээр засаглалын том өөрчлөлт хийхээр хуулийн төслийг өргөн барьсан. Олон улсын компанийн засаглал руу Хөгжлийн банк орж байгаа.

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк арилжааны банктай ижил түвшний зээлийг санхүүжүүлдэг байсан бол одоо цэвэр хөгжлийн төслүүдийн санхүүжилтийг санхүүжүүлж, эх үүсвэрийг нь босгодог банк болж дотооддоо өөрчлөгдөж байгаа.

Б.Жавхлан: Оны эхний хоёр сарын байдлаар төсвийн гүйцэтгэл 95 хувьтай байна
Б.Жавхлан: Оны эхний хоёр сарын байдлаар төсвийн гүйцэтгэл 95 хувьтай байна
 
ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана
ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!