Х.Нямбаатар: Надад 1 тэрбум төгрөг байхгүй. Хэн нэгнээс уучлалт гуйх шаардлагагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Би хэдэн халтар төгрөг цуглуулсан хэдэн ченжүүдээс айхгүй" гэж НИТХ-ын ээлжит бус нэгдүгээр хуралдааны үеэр мэдэгдсэн удаатай. Түүний энэ үгэнд "Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо" ТББ-аас гомдол гаргаж уг хэрэг шүүх дээр яваа. Улмаар Х.Нямбаатарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 1 тэрбум төгрөгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж гарсан.

Тэгвэл энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр:

-Бидний нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна лээ. Шүүгч нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргасан. Захирамжтай холбогдуулан миний эд хөрөнгөтэй холбоотой битүүмжлэл гаргах захирамж гаргасан.

Надад 1 тэрбум төгрөг байхгүй. 1 тэрбумын эд хөрөнгө ч байхгүй. Маргааш 14:00 цагаас миний шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хэлэлцэнэ. Хэн нэгнээс уучлалт гуйх шаардлагагүй.

Ресторанд хоолны төлбөрөө төлөөгүй цонхоор зугтсан залууг шалгаж байна
Ресторанд хоолны төлбөрөө төлөөгүй цонхоор зугтсан залууг шалгаж байна
 
ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана
ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!