Л.Энх-Амгалан: Олон хүүхэдтэй болон залуу гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг боловсруулж байна

Огноо
Унших
2 минут 6 секунд

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алдарт эхийн одонт ээжүүд” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2025.03.07/ Төрийн ордонд боллоо. Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. 2024 онд улсын хэмжээнд 57.3 мянган эх амаржиж, 57.8 мянган хүүхэд шинээр мэндэлжээ.

Эх хүүхдийг дэмжих бодлогын хүрээнд Эхийн алдар I, II одонгийн мөнгөн урамшуулалд 2024 оны байдлаар 259.7 мянган эх хамрагдаж, 32 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Мөн 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид 172.1 мянган эх, эцэг хамрагдаж 73.2 тэрбум, 1.3 сая хүүхдийн мөнгөн тэтгэмжид 1.5 их наяд төгрөгийг тус, тус зарцуулжээ. 2025 оноос Эхийн алдар одонтой эхчүүдэд олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн. Эдгээр мөнгөн тэтгэмжүүд халамж биш, хүн амаа өсгөх, нийгмийн хамгааллын бодлогын нэг хэсэг юм.

"Цаашдаа манай улс ГЭР БҮЛ төвтэй нийгмийн хамгааллын бодлого хэрэгжүүлж, гэр бүлийн сайн сайхан байдал, тогтвортой хөгжлийг дэмжих, ажил амьдралын тэнцвэрийг хангахад чиглэсэн ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ боловсруулж байна.

Энэхүү хууль батлагдсанаар 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, бага насны болон олон хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулах, олон хүүхэдтэй болон залуу гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлэх, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангах, Монгол Улсын хүн амын тогтвортой өсөлтийг дэмжих нөхцөл бүрдэнэ" гэдгийг УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан онцоллоо.

ТАНИЛЦ: Иргэдэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үйлчлэх төрийн өмчийн 35 музей
ТАНИЛЦ: Иргэдэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үйлчлэх төрийн өмчийн 35 музей
 
Б.Лхагвасүрэн: Тавдугаар сарын 16-наас дулааны, есдүгээр сарын 16-наас халуун, хүйтэн усны ҮНИЙГ НЭМНЭ
Б.Лхагвасүрэн: Тавдугаар сарын 16-наас дулааны, есдүгээр сарын 16-наас халуун, хүйтэн усны ҮНИЙГ НЭМНЭ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!