Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн мэдээллийг гаргадаг. Статистик мэдээллээр, үхрийн мах өмнөх долоо хоногоос 0.1-0.9 хувиар өссөн байна.
Тодруулбал, зах худалдааны төвүүдэд үхрийн ястай мах килограмм нь дунджаар 19992 төгрөг бол цул мах килограмм нь 22.666 төгрөгийн үнэтэй борлуулж байгаа юм. Мөн хонины ястай мах килограмм нь дунджаар 16981 төгрөг байна. Жил бүрийн хавар махны нийлүүлэлт багасаж эрэлтийг дагаад үнэ нь тэнгэрт хаддаг. Иймд махны үнийг бууруулах зорилготой нийслэлийн махны хэрэгцээнд жил бүр нөөцийн мах худалдаанд гаргадаг. Энэ жилийн тухайд, нөөцийн мах үхрийн мах килограмм нь 18000 төгрөг байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!