Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СТАТИСТИК: Мах, сүүний үнэ 0.9-2.6 хувиар өсжээ

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 58 секунд

Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 11-ний байдлаарх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн статистик мэдээллийг танилцууллаа. Тухайлбал, хонины ястай махны үнэ 1.1 хувиар өсөж 16981 төгрөгт хүрсэн бол үхрийн ястай махны үнэ 19992 төгрөг болж 0.9 хувиар өссөн байна.

Мөн 1 кг сонгины үнэ 1.2 хувиар, 1 литр сүүний үнэ 1 хувиар тус тус өсжээ. Харин ямааны ястай махны үнэ 2.7 хувиар буурсан бол бусад бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.

газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад

Тэгвэл орон нутгийн тухайд хонь, үхэр, ямааны махны үнэ 0.6-2.6 хувиар өссөн бол сүү, цагаан будаа, элсэн чихрийн үнэ 0.2-0.9 хувиар өсжээ. Харин боодол өвсний үнэ 5.3 хувиар буурсан байна.

газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад

Ирэх сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болох бөгөөд НДШ төлөлтийн хувь өөрчлөгдөхгүй
Ирэх сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болох бөгөөд НДШ төлөлтийн хувь өөрчлөгдөхгүй
 
Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга О.Хангай тэргүүтэй 256 бөх Маамын Лхагва арслангийн нэрэмжит барилдаанд зодоглоно
Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга О.Хангай тэргүүтэй 256 бөх Маамын Лхагва арслангийн нэрэмжит барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.