Х.Нямбаатар “Би хэдэн халтар төгрөг цуглуулсан ченжүүдээс айхгүй“ гэсэн үгнийхээ төлөө дансаа битүүмжлүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сарын 15-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Дугаар зогсоож байгаатай холбоотой асуудлууд яригдаж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аар хууль нь батлагдсан шүү дээ. Одоо тэгээд жилийн дараа манай ченжүүд хэдэн төгрөг цуглуулаад л би л болж байвал бусад нь хамаагүй гэдэг зарчмаар намайг огцруулах акц хийж байна гэсэн.

Би айж, ичээд байх зүйлгүй. Хууль батлагдсан. Би өөрөө хууль зөрчиж болохгүй. НИТХ дээрх хуулийн дагуу журам баталсан. Би хэдэн халтар төгрөг цуглуулсан хэдэн ченжүүдээс айхгүй" гэж НИТХ-ын ээлжит бус нэгдүгээр хуралдааны үеэр мэдэгдсэн удаатай.

Түүний энэ үгэнд "Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо" ТББ-аас гомдол гаргаж уг хэрэг шүүх дээр яваа.

Тэгвэл Х.Нямбаатар"Би хэдэн халтар төгрөг цуглуулсан ченжүүдээс айхгүй" гэсэн үгнийхээ төлөө дансыг нь битүүмжлүүлжээ.

Тодруулбал, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, 1 тэрбумыг төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэлх хугацаанд Х.Нямбаатарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 1 тэрбум төгрөгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж гарчээ.

May be an image of ticket stub and text

May be an image of ticket stub and text

Дав.Цогтбаатар Хөгжлийн банкны хэрэгт гэм буруутайд тооцсон УДШ-ийн тогтоолыг өөрийн биеэр гардаж авчээ
Дав.Цогтбаатар Хөгжлийн банкны хэрэгт гэм буруутайд тооцсон УДШ-ийн тогтоолыг өөрийн биеэр гардаж авчээ
 
Н.Учрал: “1XBET”-ийн Монголоос хандах эрхийг хязгаарлалаа
Н.Учрал: “1XBET”-ийн Монголоос хандах эрхийг хязгаарлалаа
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!