Төрсөн охиноо удаа дараа хүчирхийлсэн эцгийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 43 секунд

Эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх эмэгтэй АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороонд ханджээ. Тодруулбал хохирогч эмэгтэйг 2023 оны зургаадугаар сард нөхөр нь мөрийтэй тоглоом тоглож байгаад хоёр нялх хүүхэдтэй нь хаяж явсан аж. Гэтэл сэтгэл санааны хямралтай байх үед нь төрсөн эцэг нь "Сэтгэл санааг нь өргөнө" гэж пиво өгч согтоогоод, зочид буудалд авч орж хүчиндсэний улмаас амиа хорлохыг удаа дараа завдаж, эцсийн дүнд Хүний эрхийн хороонд өргөдөл гаргаж, мэдээллийг ил болгож өгөхийг хүсжээ.

Тэрбээр өргөдөлдөө "Миний бие төрсөн эцэг болох Ш.Мөнхбатад 2023 оны долоодугаар сараас хойш бэлгийн хүчирхийлэлд өртөж, сэтгэл санааны гүн хямралд орж, удаа дараа амиа хорлох оролдлого хийсэн.

Энэ явдлаас хойш төрсөн эцэг маань "Чи юу ч олж долоохгүй, надад шоронгийн хоригдлоос эхлээд УИХ-ын гишүүн хүртэл танил байна" гэх зэргээр намайг доромжилсон" гэжээ.

Дээр дурдсанчлан хохирогч эмэгтэйн нөхөр нь мөрийтэй тоглоомын улмаас гэр бүлээ орхин явжээ. Хохирогч эмэгтэйн төрсөн эцэг нь машины ченж байсан бөгөөд охиноо 17 настай байхад нь анх уулзаж байсан аж.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас "2024 оны арваннэгдүгээр сард хохирогчийн гомдлыг хүлээж авсан. Хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа" гэх мэдээллийг өглөө.

Он гарснаас хойш менингококкт халдварын хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ
Он гарснаас хойш менингококкт халдварын хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ
 
Гадаад худалдааны баланс эерэг гарсан ч барааны эргэлт 3.1 хувиар буурчээ
Гадаад худалдааны баланс эерэг гарсан ч барааны эргэлт 3.1 хувиар буурчээ
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!