Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал асан Л.Баттөр энэ сарын 6-нд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бол дэд захирал Ж.Байгалмаа өчигдөр /2021.09.14/ мөн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.
Тэрбээр "ХӨСҮТ-ийн удирдлагууд өөрсдийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Бид дээрээс ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй. Энэ хэцүү цаг үед үндэсний гол байгууллагаа хоосон байлгаж болохгүй. Дараа дараагийн томилгоонуудыг хийгээд явж байгаа" гэв.