Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлээд л явж байгаа. Коронавирусийн халдвартай нь батлагдсан нэг иргэн өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад орсон бол 160 мянган төгрөгийн санхүүжилтийг олгож байгаа. Эрүүл мэндийн болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар өнгөрөгч долдугаар сараас эхлэн 70 мянган төгрөгийн багц олгож байсныг 160 мянга болгож нэмэгдүүлсэн.
Тухайн багцад багтах эм, түргэвчилсэн тестүүдийг багтаахад хангалттай тариф. Хавьтал болсон иргэнд эмнэлзүйн хэд хэдэн шинж илэрсэн тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төвд түргэвчилсэн шинжилгээ өгөх бүрэн боломжтой. Энэ тохиолдолд өрхийн эмнэлэг иргэнээс төлбөр авах үндэслэл байхгүй. Түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарч, биед 2-3 шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тухайн иргэнийг батлагдсан тохиолдол гэж үзнэ" гэлээ.