Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадаас ирж буй иргэдээс онгоцны буудалд төлбөртэй шинжилгээ авна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 36 секунд

Гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлалтын байранд тусгаарлаж байсныг болиулах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Мөн вакцины нэмэлт тунд хамрагдаж буй иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх, гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлалтын байранд тусгаарлаж байсныг цуцлах, онгоцны буудалд PCR шинжилгээнд зайлшгүй хамруулах, энэхүү шинжилгээг Олон Улсын жишгийн дагуу төлбөртэй болгохыг УОК-д үүрэгдсэн байна.

Уг асуудлын талаар удахгүй УОК-оос албан ёсоор мэдээлэл хийхээр болжээ.

Өнөөдрийн байдлаар дөрөвдүгээр тунд 10247 хүн хамрагдаад байна
Өнөөдрийн байдлаар дөрөвдүгээр тунд 10247 хүн хамрагдаад байна
 
“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана
“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.