Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн Засгийн газар, УОК-оос оюутан, залуусын танхимын сургалтыг өнөөдөр эхлүүлж буй. Тэгвэл НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон Цэргийн штаб, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран шинэ оюутнуудад зориулан “Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар их сургуулиудын гудамжаар алхан, оюутан залуустай уулзжээ.
Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын гол дүр төрх, өнгө зүсийг тодорхойлогчид бол оюутан, залуус. Тиймээс залуустаа хандсан уриалга, залуус руу чиглэсэн бодлого гаргах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, зөв талаас нь дэмжлэг үзүүлэх ёстой. Энэ хүрээнд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс залуус руу чиглэсэн Улаанбаатарын соёлтой иргэн байх уриалгыг гаргаж байгаа. Өнөөдөр хотод оюутан болж орж ирсэн залуус дөрвөн жилийн дараа боловсролтой, хотын соёлтой, хотоо хайрладаг болж төлөвшөөсэй гэж бодож байна” гэв.