Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Яг одоо орж буй цас 23.00 цаг хүртэл үргэлжлэн орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Яг одоо Улаанбаатар хотод орж буй цас өнөө оройн 23.00 цаг хүртэл үргэлжлэн орохыг цаг уурын байгууллагаас анхааруулжээ.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр:

  • Өнөөдөр /2026.03.02/ ихэнх нутгаар,
  • 03-нд нутгийн зүүн хагаст,
  • 04-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
  • Нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байх тул зам даваа, гүвээнд харагдах орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Иймд малчид, иргэд, тээвэрчид та бүхэн:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт хүлээн авах, бусдад дамжуулах
  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Цас орох нутгуудаар хальтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхаарч, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөж байна.
Б.Баттүшиг МҮОХ-ны Ерөнхийлөгчид ГАНЦААРАА нэр дэвшиж байна
Б.Баттүшиг МҮОХ-ны Ерөнхийлөгчид ГАНЦААРАА нэр дэвшиж байна
 
“Хатант интернэшнл”, “M-Си-Эс энержи” багууд тэргүүн байрын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа
“Хатант интернэшнл”, “M-Си-Эс энержи” багууд тэргүүн байрын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.