Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“АН-ын үед 30 гаруй уулзварыг шинэчлээгүй бол түгжрэл өнөөдрийнхөөс хүнд байх байсан“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

Ардчилсан намаас "Ардчилал академи"-ийн бүртгэлийн элсэлтийг орон нутгаас эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар АН-ын Хүний нөөцийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ "Ардчилсан нам 200 мянга гаруй гишүүнтэй. Эдгээр гишүүдийнхээ хөгжлийн асуудлыг дэмжиж ажиллавал Монгол Улсын хөнжилд томоохон хувь нэмэр оруулна.

Ардчилсан нам Монгол Улсын хэмжээнд иргэдийн 40 гаруй хувийн итгэлийг авсан. УИХ-ын хэмжээнд хөгжлийн бодлогыг бүрэн тодорхойлох боломжгүй сөрөг хүчний байр суурьтай байгаа ч 135 суманд ялалт байгуулсан. Иймээс сум бүхэлдээ хөгжих ёстой. Үүний тулд хүний нөөцөө нээн илрүүлж тэднийгээ дэмжих ёстой. Үүний хүрээнд "Асуудал шийдэл 330 манлайллын хөтөлбөр 2021" хөтөлбөрийг Монгол Улсын өнцөг булан бүрт байгаа АН-ын 35 хүртэлх насны залуучуудын дунд сонгон шалгаруулалтыг зарласан.

Богино хугацаанд АН засаглахдаа мэдээллийн технологийн салбарт томоохон ололтуудыг хийсэн. Төрийн хүнд суртлыг бууруулах зорилгоор төрийн үйлчилгээнүүдийг цахимжуулсан нь АН-аас эхлэлтэй. Өнөөдөр түгжрэлийн асуудал хүнд байна. Хэрэв АН засаглаж өөрсдийн хүний нөөцийн оролцоотой бодитой судалгаа хийж тухайн үед 30 гаруй зам, уулзваруудыг шийдэж чадаагүй бол нийслэлчүүдийн амьдралын хэмнэл ямар байхсан билээ. Орон нутгийн хувьд маш богино хугацаанд хичнээн км замыг АН бүтээн байгуулж чадсан" гэв.

Ц.Цогтбаатар дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж байна
Ц.Цогтбаатар дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.