"COVID-19” халдварын улмаас шалгалтад оролцоогүй шалгуулагчдаас авах ЭЕШ-ыг амжилттай зохион байгуулсан талаар Боловсролын Үнэлгээний төвөөс мэдээллээ. Тодруулбал, "2021 оны наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтад коронавируст халдварын улмаас оролцож чадаагүй шалгуулагчид есдүгээр сарын 02-04-ний өдрүүдэд шалгалтад хамрагдлаа. Уг шалгалтыг 11 аймаг болон нийслэлд зохион байгуулсан ба шалгалтын ирц 90 хувьтай байлаа. Есдүгээр сарын 02-04-ний өдрүүдэд шалгалтад оролцсон шалгуулагчид батламж хуудсаа есдүгээр сарын 06-09-ний хооронд Боловсролын үнэлгээний төвөөс авна" гэлээ.