Замын-Үүдийн авто тээврийн зохицуулалтын талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас мэдээлэл хийлээ.
Тус боомтоор өдөрт 100-120 автомашин хил нэвтэрч байна. Үүнээс 45-аас 50 автомашин нь бүтээн байгуулалтын бараа бүтээгдэхүүнийг татах байдлаар зохион байгуулалт хийжээ.
Мөн Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд 100 гаруй машин, тоног төхөөрөмжийг яаралтай татаж авах шаардлага үүссэн тул тусгайлсан арга хэмжээ авч дөрвөн өдөрт багтаан татахаар болжээ. Зөвхөн Эрдэнэт үйлдвэр гэлтгүй авто зам, газрын тосны үйлдвэр, Дулааны цахилгаан станцын өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор өмнөд хилээс тоног төхөөрөмж яаралтай татан авах ажил хийгдэж буй. .