Дорнын эдийн засгийн чуулга уулзалт ОХУ-ын Владивосток хотын Русский арал дээр өчигдөр эхэлсэн. Энэ жилийн чуулга уулзалтын гол сэдэв нь өөрчлөгдөж буй ертөнцөд Алс Дорнодын шинэ боломжууд юм.
Уулзалтыг энэ жил холимог хэлбэрээр зохион байгуулж байгаа тул зарим зочид цахимаар оролцож байна. Нийтдээ чуулга уулзалтад дөрвөн мянга орчим төлөөлөгч оролцож байгаа юм.
Мөн өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх урилгаар цахимаар оролцож үг хэлнэ.