Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Есдүгээр сарын 1-нд Ерөнхийлөгч хичээл заахгүй

Огноо
Унших
0 минут 50 секунд

Хичээлийн шинэ жилийг угтаж Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүр үндэсний хэмжээнд радио, телевизээр цахим хичээл заадаг. Харин энэ жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, Ерөнхийлөгч хичээл заахгүй юм байна. Тодруулбал, "Цар тахлын үед хичээл сургууль танхим болон цахим хэлбэрээр орох төлөвлөгөө гарсан тул Ерөнхийлөгч хичээл заахгүй, сургууль цэцэрлэгүүд хичээлийн шинэ жилийн нээлт хийхгүй" гэж БШУЯ-наас мэдээлжээ.

Сануулахад, 2021-2022 оны хичээлийн жилд 81 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд элсэн орно. Ингэснээр улсын хэмжээнд 700 гаруй мянган сурагч цахим болон танхимын сургалтаар боловсрол эзэмших статистик гарчээ.

Шинжилгээний цэгүүдэд ачаалал нэмэгдэж, хүний бөөгнөрөл их байна
Шинжилгээний цэгүүдэд ачаалал нэмэгдэж, хүний бөөгнөрөл их байна
 
MC Collection хамтлаг: Сэтгэлийн мухарт байсан хүүхэд насны мөрөөдөл маань 2022 онд биднийг дахин нэгтгэсэн
MC Collection хамтлаг: Сэтгэлийн мухарт байсан хүүхэд насны мөрөөдөл маань 2022 онд биднийг дахин нэгтгэсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.