“Cobrazera” үндсэн бүрэлдэхүүндээ эргэн нэгдэж, Techno сэлгээнд суулаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 13 секунд

Монголын Counter-Strike 2-ын өнгийг тодорхойлж буй “The MongolZ” баг бүрэлдэхүүндээ дахин өөрчлөлт оруулж, “cobrazera”-г үндсэн тавд эргүүлэн татлаа.

Тус баг сүүлийн үед залуу тоглогчдыг бүрэлдэхүүндээ нэмж, ирээдүйнхээ сонголтуудыг туршиж байсан бол өнөөдөр буюу есдүгээр сарын 3-нд “cobrazera”-г үндсэн бүрэлдэхүүндээ буцаан дуудсан байна. Үүнтэй холбоотойгоор “Techno” сэлгээний бүрэлдэхүүнд шилжжээ.

“cobrazera” өнгөрсөн долдугаар сарын 12-нд сэлгээнд шилжсэн байсан бөгөөд ийнхүү хоёр сар хүрэхгүй хугацааны дараа дахин үндсэн бүрэлдэхүүнд багтаж байгаа аж.

Шинэ бүрэлдэхүүнээрээ “The MongolZ” есдүгээр сарын 8-нд БНХАУ-ын Сүжоу хотод эхлэх “FISSURE Playground 3” тэмцээнд оролцоно. Нийт нэг сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөх бөгөөд сүүлийн эрхийн төлөөх хаалттай сонгон шалгаруулалтад Монгол, Хятад, Австралийн багууд тоглох юм.

“The MongolZ” дараагийн тоглолтоо есдүгээр сарын 8-ны 13:30 цагт Бразилын “MIBR” багийн эсрэг хийхээр товлогджээ.

Хөрөнгө оруулалтаа хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас
Хөрөнгө оруулалтаа хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас
 
MC Collection хамтлаг: Сэтгэлийн мухарт байсан хүүхэд насны мөрөөдөл маань 2022 онд биднийг дахин нэгтгэсэн
MC Collection хамтлаг: Сэтгэлийн мухарт байсан хүүхэд насны мөрөөдөл маань 2022 онд биднийг дахин нэгтгэсэн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!