
Агис Менежмент Даатгал ХХК-ийн Байгууллагын даатгалын газрын захирал Г.Отгонпүрэвтэй сургууль, цэцэрлэгийн орчин дахь хүүхдийн эрсдэл, гэнэтийн ослын даатгалын ач холбогдлын талаар ярилцлаа.
Хичээлийн шинэ жил эхэлж байна. Энэ үеэр эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэглэл, хувцас, сурах орчинд түлхүү анхаардаг. Харин орхигдуулж болохгүй өөр нэг чухал сэдэв нь эрсдэл. Хүүхдүүдэд ямар эрсдэл тулгардаг, бид түүнийг хэрхэн удирдах вэ?
Тийм ээ. Зуны амралт дуусаж, хүүхдүүд ангийн найзуудтайгаа эргэн уулзаад баяр хөөртэй байгаа үе. Энэ үед эрсдэл, гэмтэл, өвчний талаар төдийлөн боддоггүй. Гэвч эрсдэл байгаа гэдгийг мартаж болохгүй. Тухайбал, хичээлийн шинэ жил эхлэхээр хүүхдүүдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, сургууль руугаа явганаар болон унадаг дугуйгаар зорчих нь олширдог. Үүнийг дагаад замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл ч нэмэгдэх хандлагатай тул эцэг эх, жолооч, сургууль гээд бүх тал илүү анхааралтай байх хэрэгтэй.
Хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалах нь томчууд бидний хамтын хариуцлага. Төрийн байгууллага стандарт, зохицуулалтаа хэрэгжүүлж, хяналт тавих; сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш, ажилтнууд орчны аюулгүй байдлаа тогтмол шалгах; эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ хүлээлгэн өгөх, авахдаа “гараас гарт” зарчмыг баримтлах нь чухал. Мэдээж хэрэг, хүүхдийнхээ эрүүл мэндийн үзлэг, дархлаажуулалтад хамруулах гээд жил бүр хичээл эхлэхийн өмнө авдаг нэгдсэн арга хэмжээ болон сургуулийн орчинд эцэг эхийн эргүүл ажиллуулах зэрэг эрсдэлийг хянаж, удирдаж байгаа нэг хэлбэр мөн ч гэлээ бүх эрсдэлийг хааж чадахгүй.
Нөгөө талаар хүүхдээ урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулахын зэрэгцээ хэрэгцээнд нь тохирсон даатгалын хамгаалалт сонгох нь эцэг эхийн хийж болох бодит алхам. Хүүхдүүд идэвхтэй хөдөлгөөнтэй учраас сургууль, тоглоомын талбай, замын хөдөлгөөнд оролцох үед санаандгүй бэртэж гэмтэх тохиолдол цөөнгүй. Мөн үе тэнгийн дээрэлхэлт зэрэг нийгэм, сэтгэлзүйн эрсдэлийг ч орхигдуулалгүй, сургууль, гэр бүл хамтран анхаарах хэрэгтэй.
Гэнэтийн ослын даатгал нь өргөн хэрэглэгддэг, ойлгоход хялбар хамгаалалтын нэг. Өдөр тутмын багахан зардалтай дүйцэх хураамжаар хүүхдээ тодорхой хэмжээний хамгаалалтад хамруулах боломжтой бөгөөд яг ямар хураамж, хамгаалалт сонгох нь бүтээгдэхүүний багц, даатгалын үнэлгээ, гэрээний нөхцөлөөс хамаардаг ч гэлээ, ихэнхдээ, 2-3 дэвтрийн өртгөөр хүүхдийг жилийн даатгалд хамруулах боломжтой байдаг.
Гэнэтийн ослын даатгал ямар эрсдэлийг хамгаалдаг вэ? Агис Даатгалыг сонгосноор ямар давуу талтай вэ?
Хүн өдөр тутмын амьдралдаа гэртээ, сургууль дээрээ, гадаа эсвэл өөр газар гэнэтийн осолд орж, бэртэж гэмтсэн тохиолдолд эмчилгээ, шинжилгээтэй холбоотой зардал гардаг. Энэ үед гэр бүл санхүүгийн дарамтад орох эрсдэлтэй.
Гэнэтийн ослын даатгалтай бол гэрээнд заасан эрсдэл, хамгаалалтын хэмжээнд багтаан эмнэлгийн үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ болон холбогдох зардлаа нөхөн төлүүлэх боломжтой. Осол гэнэт тохиолддог ч үүнээс үүсэх санхүүгийн ачааллыг урьдчилан тооцож, хамгаалж болдгоороо давуу талтай.
Агис Даатгал “Хурдан бас хялбар” үйлчилгээг чухалчилдаг. Материал бүрэн, нэмэлт шалгалт шаардахгүй тохиолдолд нөхөн төлбөрийг аль болох шуурхай шийдвэрлэхийг зорьдог бөгөөд зарим нэхэмжлэлийг баримт хүлээн авсан өдөрт нь шийдвэрлэх боломж ч бий. Дижитал үйлчилгээ ашигласнаар хүсэлтээ богино хугацаанд илгээж, явцыг хялбар хянах боломжтой.
Ашиг тусын тухайд, гэнэтийн ослын даатгалтай бол заавал нэг эмнэлгийн сонголтоор хязгаарлагдахгүй. Гэрээний нөхцөлд багтсан тохиолдолд ойр, тохиромжтой хувийн эмнэлэгт үзүүлж, оношилгоо, эмчилгээ хийлгээд зардлаа нөхөн төлүүлэх боломжтой. Улсын эмнэлэгт цаг хүлээх, дараалалд удах үе тохиолддог тул хүүхэд бэртсэн үед цаг алдалгүй үйлчилгээ авах сонголт эцэг эхчүүдэд үнэхээр хэрэгтэй байдаг.
Ялангуяа хүүхэд өвдөж, бэртсэн үед эцэг эх удаан хүлээлгэхийг хүсэхгүй. Тэгээд хувийн эмнэлэгт шууд үзүүлэх, зураг авахуулах, боолт хийх, эмчилгээ авах шаардлага гардаг. Энэ бүхэн тодорхой хэмжээний зардалтай.
Даатгалтай бол гэрээний нөхцөлд багтсан эдгээр зардлыг нөхөн төлүүлэх боломжтой учраас эцэг эхийн санхүүгийн ачааллыг бууруулна.
Тэгэхээр зөвхөн эмчилгээний төлбөр биш, осолтой холбоотой оношилгоо, шинжилгээний зардал ч хамрагдаж болох нь.
Тийм. Гэрээнд тусгасан бол эмчийн үзлэг, дүрс оношилгоо, лабораторийн шинжилгээ, яаралтай тусламж, эмчилгээ, эмчийн жороор олгосон эмийн зардал хүртэл хамрагдах боломжтой. Мэдээж ямар зардлыг, ямар хэмжээгээр нөхөн төлөх нь сонгосон бүтээгдэхүүн, хамгаалалтын дээд хэмжээ, гэрээний нөхцөлөөс шалтгаална.
Гэрээ байгуулахдаа хамгаалалтын хүрээ, нэмэлт нөхцөлийг хэрэгцээндээ тохируулан сонгох боломжтой. Тухайлбал, хөдөө орон нутагт осол гарсан үед яаралтай тусламж дуудах, эмнэлэгт зөөвөрлөх зардлыг нэмэлтээр хамруулж болно. Сургуулийн хүүхдийн гэнэтийн ослын даатгалыг зөвхөн сургуулийн орчноор хязгаарлахгүй, өдрийн 24 цагийн турш Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчлэх хамгаалалттайгаар сонгох боломжтой бүтээгдэхүүн ч байдаг.
Хувийн сургуулиуд сурагчдаа даатгуулдаг жишиг түгээмэл болсон гэж та түрүүнд дурдсан. Хэрвээ, эцэг эхчүүд улсын сургуульд сурдаг хүүхдүүдээ даатгуулах хүсэлтэй бол ямар боломж байгаа вэ?
Улсын сургуулийн хүүхдүүдийг нэг дор нэгдсэн байдлаар даатгалд хамруулахад бодлого, төсөв, зохион байгуулалтын тодорхой шийдэл хэрэгтэй. Гэхдээ эцэг эхчүүд өөрсдөө санаачилга гаргаж, сургуулийн зөвлөл, удирдлагатай ярилцаад сайн дурын үндсэн дээр анги, хамт олон эсвэл сургуулиараа хамтын даатгалд хамрагдах боломж бий. Мөн эцэг эх бүр хүүхдээ хувь хүний гэнэтийн ослын даатгалд даатгуулж болно.
Анги хамт олноороо даатгуулах, эсвэл хувиараа даатгуулахын ялгаа юу вэ. Сургуулиараа даатгуулах процесс хэр хялбар бэ?
Хувиараа даатгуулахад хамгаалалтын хэмжээ, хамрах эрсдэл, хураамжаа өөрийн хэрэгцээнд тохируулан сонгодог. Харин анги, хамт олон, сургуулиараа даатгуулахад олон хүнийг нэг гэрээгээр хамруулдаг учраас хамгаалалтын хүрээ, нөхцөл, хураамжийн хувьд илүү уян хатан санал авах боломжтой.
Жишээлбэл, хамгаалалтыг сургуулийн орчин, хичээл сургалтын цагтай уялдуулан сонговол хураамжийг илүү боломжийн түвшинд тогтоох хувилбар гарч болно. Харин хүүхдийг сургууль дээрээс гадна гэртээ, замд, амралтаар явах үед нь хамгаалахыг хүсвэл 24 цагийн өргөн хүрээтэй хамгаалалт сонгох боломжтой. Яг ямар багц хамгийн тохиромжтойг хамрагдах хүүхдийн тоо, хэрэгцээ, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан санал болгодог.
Гэрээ байгуулах үйл явц ч харьцангуй шуурхай. Сургуулийн удирдлага, эцэг эхийн төлөөлөл хэрэгцээ, хамрах хүний тоо, хүсэж буй хамгаалалтаа тодорхойлоод мэдээллээ өгснөөр Агис Даатгал тохирох нөхцөл, үнийн саналыг боловсруулна. Ингэснээр анги, хамт олон, сургуулиараа богино хугацаанд нэгдсэн хамгаалалтад хамрагдах боломжтой.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!