
Монголын хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын боломжийг олон нийтэд илүү ойртуулж, санхүүгийн боловсролыг сонирхолтой, хүртээмжтэй хэлбэрээр түгээх зорилготой “CAPITAL FEST 2026” арга хэмжээ 2026 оны есдүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Түмэн Эх цогцолборт зохион байгуулагдана.
Голомт Капитал ҮЦК-аас зохион байгуулж буй тус арга хэмжээ нь уламжлалт санхүүгийн форум, сургалтын хэв маягаас ялгаатайгаар хөрөнгө оруулалт, санхүүгийн боловсрол, технологи, бизнес болон гэр бүлд зориулсан хөтөлбөрүүдийг энтертайнмент, интерактив үйл ажиллагаатай хослуулан нэг дор хүргэхээрээ онцлог юм.
Хөрөнгө оруулалтыг хүн бүрд ойртуулна
Хөрөнгийн зах зээлд оролцох сонирхол нэмэгдэхийн хэрээр “Хөрөнгө оруулалтаа юунаас эхлэх вэ?”, “Хувьцаа, бонд, ETF-ээс алийг сонгох вэ?”, “Гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?”, “Хөрөнгө оруулах компаниа хэрхэн зөв сонгох вэ?” зэрэг асуулт иргэдийн дунд түгээмэл болж байна.
CAPITAL FEST 2026 нь эдгээр асуултад мэргэжлийн хүмүүсээс хариулт авч, хөрөнгө оруулалтын төрөл бүрийн боломж, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахын зэрэгцээ олж авсан мэдлэгээ практик туршлагаар бататгах орчныг бүрдүүлнэ.
Арга хэмжээний үеэр оролцогчид дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл, хувьцаа, бонд, ETF, хөрөнгө оруулалтын боломж, шийдвэр гаргалт зэрэг сэдвээр салбарын мэргэжилтнүүдийн илтгэл, хэлэлцүүлгийг сонсох боломжтой.
Санхүүгийн боловсролыг гэр бүлээрээ
CAPITAL FEST 2026 нь зөвхөн хөрөнгө оруулагчдад бус гэр бүл, хүүхэд, залуус болон санхүүгийн мэдлэгээ нэмэгдүүлэхийг хүссэн хүн бүрд нээлттэй.
Хүүхдийнхээ ирээдүйд зориулсан хөрөнгө оруулалтыг хэрхэн эхлүүлэх, хувийн болон гэр бүлийн санхүүгээ хэрхэн зөв төлөвлөх зэрэг өдөр тутмын амьдралд хэрэгтэй сэдвүүдийг хөндөхийн зэрэгцээ хүүхэд, эцэг эхчүүд хамтдаа оролцох интерактив үйл ажиллагаа, санхүүгийн боловсролын тоглоом, “Go Clients Go” зэрэг гэр бүлд зориулсан тусгай хөтөлбөрүүд багтжээ.
Бизнес эрхлэгчид болон хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах сонирхолтой байгууллагуудад зориулсан агуулга мөн хөтөлбөрийн нэг хэсэг байх бөгөөд хөрөнгийн зах зээлээр дамжуулан бизнесээ санхүүжүүлэх боломж, шийдлүүдийн талаар мэдээлэл авах боломжтой.
Зөвхөн сонсох биш — оролцож, туршина
CAPITAL FEST-ийн гол онцлог нь оролцогчид зөвхөн илтгэл, сургалт сонсоод өнгөрөх бус хөрөнгө оруулалт, санхүүгийн боловсролыг бодитоор оролцож, туршлагаар дамжуулан ойлгох боломжтойд оршино.
Голомт Капитал ҮЦК нь хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх зорилгоор GCC Academy-ийг байгуулан хөрөнгө оруулалтын анхан, дунд, ахисан түвшний сургалт, судалгаа, мэдээллийг тогтмол хүргэж ирсэн.
Харин CAPITAL FEST 2026 нь энэхүү зорилгыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлж, хөрөнгө оруулалт гэх харьцангуй төвөгтэй ойлголтыг мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас гадна анхлан сонирхож буй залуус, бизнес эрхлэгчид, гэр бүл, хүүхдүүдэд хүртэл ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүргэн, хөрөнгө оруулалтын шинэ соёлыг бий болгохыг зорьж байна.
🎓 GCC Academy-ийн сургалтуудын суудлын тоо хязгаартай тул урьдчилан бүртгүүлээрэй.
Сургалтад бүртгүүлэх: https://forms.gle/rtMs1rKnQ9LZkX1D6
📅 Хэзээ: 2026 оны 9-р сарын 12–13
📍 Хаана: Үндэсний соёл амралтын хүрээлэн, Түмэн Эх цогцолбор /Хүүхдийн парк/
Хөрөнгө оруулалт бол зөвхөн мөнгө биш.
Мэдлэг, сонголт, боломж, ирээдүй юм.
CAPITAL FEST 2026 — БОЛОМЖОО НЭЭ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!