MC Collection хамтлаг: Сэтгэлийн мухарт байсан хүүхэд насны мөрөөдөл маань 2022 онд биднийг дахин нэгтгэсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Монголын хип хоп, R&B урлагийн төлөөлөл болсон MC Collection хамтлаг 20 жилийн ойн хүрээнд гурав дахь бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тэд энэ удаад “ТҮҮНДЭЭ” нэртэй тоглолтоо есдүгээр сарын 5-нд 17:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.

Тоглолтын нэрийн тухайд уран бүтээлчид “хайртай хүнтэйгээ зорьж үзээрэй” гэсэн утгыг шингээсэн хэмээн тайлбарлав.

“Түүндээ” тоглолт нь зөвхөн уран бүтээлүүдээ эгшиглүүлэхээс гадна нэгэн хосын хайрын түүхийг эхлэлээс нь төгсгөл хүртэл дуу, амьд хөгжим, тайзны шийдлээр өгүүлэх storytelling хэлбэрийн шоу байхаар төлөвлөгджээ.

Тоглолтын үеэр MC Collection-ийн уран бүтээлүүдийг шинэ мэдрэмжээр хүргэхээс гадна зочин уран бүтээлчээр Мөнхийг Рад, Татар, Бундын Тамга, Flash8, Outlaw зэрэг уран бүтээлчид зочин уран бүтээлчээр оролцоно.

MC Collection-ийн уран бүтээлчид “Дуртай зүйлээ хаяж чадахгүй байсан. Сэтгэлийн мухарт байсан хүүхэд насны мөрөөдөл маань 2022 онд биднийг дахин нэгтгэсэн” хэмээн уран бүтээлийн замналынхаа талаар ярьсан юм.

Түүнчлэн энэ удаагийн тоглолтын нэг онцлог нь үзэгчдийн аюулгүй байдалд онцгой анхаарч, зохион байгуулалтын бүхий л үе шатанд аюулгүй байдлыг ханган ажиллахад чиглэж байгааг онцоллоо.

“Cobrazera” үндсэн бүрэлдэхүүндээ эргэн нэгдэж, Techno сэлгээнд суулаа
“Cobrazera” үндсэн бүрэлдэхүүндээ эргэн нэгдэж, Techno сэлгээнд суулаа
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!