Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Олон улсын олимпиадад амжилттай оролцсон багш сурагчдын урамшууллыг энэ долоо хоногт олгоно“

Огноо
Унших
1 минут 43 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр хоёр зарлиг гаргажээ.

Нэгдүгээр зарлигт, ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан төгсөгчид болон дэлхийн шилдэг их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт хамрагдах эрх авсан иргэдэд сургалтын тэтгэлэг олгох тухай асуудлыг тусгажээ.

Хоёрдахь зарлигт, олон улсын олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүдийг урамшуулахтай холбоотой асуудлыг тусгасан байна.

Энэ талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Ерөнхийлөгчийн зарлигт "2021 оноос эхлэн олон улсын олимпиадад амжилт үзүүлж, медальт байранд шалгарсан сурагчдад тухай бүрд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит урамшууллыг нэг удаа олгоно. Монголд зохион байгуулагдаж байгаа улсын олимпиадуудын шатлал, цар хүрээг нэмэгдүүлж, олон улсын олимпиадын ангилалттай уялдуулан зохион байгуулах хуваарийг шинэчлэн батлах, Олон улсын олимпиадад сурагчдыг бэлтгэн оролцуулж буй багш нар, олимпиад зохион байгуулах хорооны тогтвортой үйл ажиллагааг хангах, шаардлагатай санхүүжилтээр дэмжих ажиллахыг Засгийн газарт үүрэг болгосон. Монгол Улсын математикийн баг дэлхийн 107 орноос 11-д эрэмбэлэгдсэн” хэмээлээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Дэлхийн оюуны олимпиадад онцгой амжилт гаргасан хүүхдүүдийг жил бүр урамшуулна. Монголчууд оюуныхаа чадавхаар эхний 10-т ордог. Энэ жил оюуны олимпиадад онцгой амжилт үзүүлсэн 17 хүүхэд бий. Мөн эдгээр хүүхдийг сургасан багш нарт зарлигийн дагуу урамшууллыг нь нэр төртэйгээр олгоно" гэлээ.

Л.Энх-Амгалан: Ерөнхийлөгчийн тэтгэлэгт 330 сум, нийслэлийн 171 хорооноос 1, 1 хүүхэд шалгаруулна
Л.Энх-Амгалан: Ерөнхийлөгчийн тэтгэлэгт 330 сум, нийслэлийн 171 хорооноос 1, 1 хүүхэд шалгаруулна
 
“FIBA ASIA CUP 2025”: Монгол улсын шигшээ баг өнөөдөр 15.00 цагт БНХАУ-ын шигшээ багийн эсрэг тоглоно
“FIBA ASIA CUP 2025”: Монгол улсын шигшээ баг өнөөдөр 15.00 цагт БНХАУ-ын шигшээ багийн эсрэг тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.