
Монгол Улсын баг Олон улсын биологийн 36 дугаар олимпиадад оролцохоор Филиппин Улсын нийслэл Манила хотыг зорихоор Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлаас өнөөдөр хөөрлөө.
Монгол улсыг төлөөлж:
- Анарын Амартүвшин (Орчлон сургууль, 12-р анги)
- Энхтөрийн Марал (Хобби сургууль, 12-р анги)
- Эрдэнэбатын Зана-Эрдэнэ (Шинэ эрин сургууль, 11-р анги)
- Санчигдоржийн Сансармаа (Монгол тэмүүлэл сургууль, 11-р анги) нар оролцоно.
Дасгалжуулагчдын багт:
Л.Ариунцэцэг (МУИС), Б.Болдгив (МУИС), Б.Мижиддорж (МУИС), Г.Оюундэлгэр (МУИС), Ц.Мөнхзул (Монгол тэмүүлэл сургууль) нар оролцож байна.
Олон Улсын Биологийн 36 дугаар олимпиад 2025 оны 7 дугаар сарын 20-27-ны өдрүүдэд Филиппин улсад зохион байгуулагдах ба 75 гаруй улсын 300 гаруй оролцогчид оюун ухаанаа сорин өрсөлдөнө.