
Австрали Улсын Күинсланд мужийн Саншайн Көүст хотноо энэ дугаар сарын 10-20-нд зохион байгуулагдаж буй Олон Улсын Математикийн 66 дугаар Олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцож, 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэн нийт 174 оноогоор бүх цаг үеийн Монголын оролцогчдын багийн онооны хамгийн дээд оноог авч түүх бүтээжээ.

Багийн ахлагчаар Ү.Отгонбаяр, дэд ахлагчаар Т.Базар нар ажилласан байна.
Саншайн Көүст хотод явагдаж буй тус олимпиадад дэлхийн 110 гаруй орны 610 гаруй сурагчид, 350 гаруй дасгалжуулагч багш, ажиглагчид, 150 гаруй зохион байгуулалтын болон сайн дурын ажилтан нийт 1,100 орчим математикийн шинжлэх ухаанд дурлагчид цуглажээ.