Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 9:30 цагийн байдлаар ихэнх байршилд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 122-157 байна. Харин МҮОНТ, Амгалан, Ургах наранд агаар хэвийн буюу чанарын индекс 51-91 байгаа бол Толгойт, Баянхошуу орчим агаар бохирдолтой чанарын индекс 253-357 байна.
Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.