Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ыг зорилоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар тус улсад айлчлахаар өнөөдөр эх орноосоо мордлоо. Айлчлал энэ сарын 3-6-нд үргэлжилнэ.

Айлчлалаар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Ингэхдээ, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцох юм.

Мөн айчлалын хүрээнд, энэ сарын 4-нд Москва хотноо ”Монгол-Орос, Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форум болон “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болно.

Монголбанкан дахь алт тушаалт 24% буурав
Монголбанкан дахь алт тушаалт 24% буурав
 
Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, 1742 иргэнд 5.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 17 этгээдийг баривчиллаа
Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, 1742 иргэнд 5.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 17 этгээдийг баривчиллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.