Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас одоогийн байдлаар 163 оронд коронавирусийн Дельта хувилбар тархаад байгаа талаар мэдээлсэн байна.
Мөн альфа, гамма, бетта хувилбар тархсан орны тоо нэмэгдэж байгаа юм байна. Тодруулбал, Их Британид анх илэрсэн альфа хувилбар, тархсан орны тоо долоо хоногийн дотор хоёроор нэмэгдэж 193 болсон байна.
Харин Бетта хувилбарын халдвар 141, гамма хувилбар 86 улсад тус тус бүртгэгджээ.