Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хонконгийн цагдаа нар 58 жагсагчийг саатуулжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 6 секунд

Хонконгийн цагдаа нар өнгөрсөн амралтын өдрүүдэд гудамжны эмх замбараагүй байдалд оролцсон 58 хэт давруу үзэлт хүмүүсийг баривчлан саатуулжээ. Энэ тухай хууль сахиулах байгууллагын төлөөлөгч Гун Винчэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

“Амралтын өдрүүдэд 14-36 насны 48 эрэгтэй, 10 эмэгтэйг баривчилсан. Тэднийг хууль бусаар цуглаан хийж, зэвсэг эзэмшиж, өмчид хохирол учруулсан хэмээн буруутгаж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт дэгджээ. Хэт давруу үзэлт бүлгүүд эрх баригчидтай зөвшилцсөн тайван жагсаалын чиглэлээс гарч, эмх замбараагүй байдалд өдөөн турхирч эхэлжээ. Тэд хууль сахиулах байгууллагын ажилтнууд руу лонх, тоосго шидэж, эх газрын Хятадтай бизнесийн холбоотой дэлгүүр, зоогийн газруудад эвдэн сүйтгэх үйл ажиллагаа явуулжээ. Мөргөлдөөний үеэр хууль сахиулах байгууллагын 3 ажилтан бэртсэн байна. 

Л.Месси дээд амжилт тогтоожээ
Л.Месси дээд амжилт тогтоожээ
 
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн Чойбалсангийн ДЦС-ын өргөтгөлийн 72 цагийн туршилтыг эхлүүллээ
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн Чойбалсангийн ДЦС-ын өргөтгөлийн 72 цагийн туршилтыг эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.