Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Месси дээд амжилт тогтоожээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 14 секунд

Аргентины хөлбөмбөгчин, Испанийн “Барселона” клубын довтлогч Лионель Месси “Алтан бөмбөг”-ийн эзнээр 6 дахь удаагаа тодорч, дээд амжилт тогтоожээ. Үүнээс өмнө Л.Месси болон Италийн “Ювентус” клубын довтлогч, Португалын хөлбөмбөгчин Криштиану Роналду нар тус бүр 5 удаа энэ шагналын эзэн болж байсан юм.

“Алтан бөмбөг” шагналыг анх удаа авснаас хойш 10 жил өнгөрчээ. Тэр үед би 22 настай байсан. Туулж өнгөрүүлсэн бүх зүйл миний хувьд төсөөлшгүй байсан” хэмээн Парис хотын Шатле театрт болсон шагнал гардуулах ёслолын үеэр Л.Месси ярьжээ.

Өнгөрсөн 9 дүгээр сард тэрбээр ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны шагнал гардуулах ёслолд оны шилдэг тоглогчоор тодорсон бол дараа сард нь Аваргуудын лигийн 15 улирал дараалан оноо авсан анхны тамирчин болсон юм. Түүнчлэн тэрбээр “Алтан пүүз”-ний эзнээр болон Аваргуудын лиг, Испанийн аваргын шилдэг довтлогчоор 6 удаа тодорч байжээ.

Авто зам ашигласны нэмэгдэл төлбөрийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлнэ
Авто зам ашигласны нэмэгдэл төлбөрийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлнэ
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.