Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕШ-ын эхний шалгалт яг одоо эхэлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

2020-2021 оны хичээлийн жилийн Элсэлтийн Ерөнхий Шалгалт Монголын түүхийн хичээлээр яг одоо эхэлж байна. Улсын хэмжээнд 81 байранд ЭЕШ-ыг явуулж байгаа юм.

Элсэгчид шалгалт өгөхдөө:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл оршин сууж буй орон нутгийн засаг даргын гарын үсэгтэй лавлагааг төрсний гэрчилгээний хамт авч ирнэ.
  • Бүртгэлийн хуудас /https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна. Энэ оны төгсөгчид сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгч болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул гарын үсэг, тамга даруулах шаардлагагүй.
  • Суудлын хуваарь /https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч суудлын хуваарь хэсгээс хэвлэж авна.
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг гэсэн материалуудыг бүрдүүлж очих юм.

Энэ сарын 22-ны өдрийг хүртэл ЭЕШ-ыг авах юм.

Афганистаны Ерөнхийлөгч АНЭУ-д газарджээ
Афганистаны Ерөнхийлөгч АНЭУ-д газарджээ
 
Нийслэлийн МАН-ын даргаар Х.Нямбаатарыг, СХД-ийн МАН-ын даргаар Н.Алтаншагайг сонгов
Нийслэлийн МАН-ын даргаар Х.Нямбаатарыг, СХД-ийн МАН-ын даргаар Н.Алтаншагайг сонгов
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.