Өчигдөр эхэлсэн 512 бөхийн барилдаан өнөөдөр Хүй долоон худагт үргэлжилж байна. Энэхүү барилдаан нь Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан "Үндэсний бөх-Үнэт өв" зориулсан юм.
Тэгвэл тус барилдаанд допинг хэрэглэсэн нь тогтоогдож, барилдах эрхээ хасуулж явсан Улсын аварга Э.Оюунболд зодогдож байгаад иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж буй. Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Оюунболдоос болж олон шударга ёс алдагдаж байна даа. Дорнодын Анар гэхэд л Улсын заан цолоо авч чадахгүй хоёр жил алдаж, одоо ч харцагатайгаа ноцолдож явна" хэмээжээ.