Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Он гарсаар усны ослын улмаас 26 хүүхэд амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Иргэдийн болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалан он гарсаар наймдугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 116 удаагийн усны ослын тохиолдол гарч, 109 хүн амь насаа алдсан байна. Үүний 76 нь том хүн, 26 нь хүүхэд аж.

Иймд усны ослоос урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагууд дараах зөвлөмжийг иргэдэд өгч байна. Үүнд:

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

НОБГ: Нийслэлд могойтой холбоотой 40 гаруй дуудлага бүртгэгдээд байна
НОБГ: Нийслэлд могойтой холбоотой 40 гаруй дуудлага бүртгэгдээд байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.