Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Файзер вакцины ээлжит тунг хүлээн авлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Файзер БиоНТех компанийн үйлдвэрлэсэн коронавирусний эсрэг Файзер/БиоНТех BNT162 вакцины 117 мянган тун вакциныг өчигдөр буюу энэ сарын 11-нд Монгол Улс хүлээн авлаа.

НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ-ны байгуулсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад 2.5 сая тун вакцины худалдан авалтыг санхүүжүүлж байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 822 510 тунг хүлээн авсан байна.

Вакцин худалдан авах гэрээний дагуу Монгол Улс энэ оны 3 дугаар улиралд нийт 1 124 370 тун вакцин хүлээн авах ёстой бөгөөд үлдэгдэл тунг хуваарийн дагуу 9 дүгээр сарыг дуустал авах аж.

Хичээлийн шинэ жил эхлэх болж буй тул Файзер вакцинаар эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэж 12-17 насны хүүхдүүдийг дархлаажуулах юм.

С.Эрдэнэ: Би УИХ-ын нөхөн сонгуулийн аль нэг тойрогт нэр дэвшихгүй
С.Эрдэнэ: Би УИХ-ын нөхөн сонгуулийн аль нэг тойрогт нэр дэвшихгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд