Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Хэвлэн нийтлэхэд тухайн хүнээсээ зөвшөөрөл авахаар хуульчилсан зүйл байхгүй

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 11 секунд

УИХ-ын намрын чуулганаар "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл" хэлэлцэнэ. Энэхүү хуульд Монгол Улсын Үндсэн хуульд заасан "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх хэвлэн нийтлэх эрх" цаашлаад хардах эрхийг "боомилсон" заалт оруулсан тухай шүүмжилж буй. Тодруулбал, хэрвээ хэн нэгэн албан тушаалтан, УИХ-ын гишүүдийн талаар мэдээлэхдээ өөрөөс нь зөвшөөрөлгүй авахгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

Тэгвэл уг асуудалд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тайлбар өгчээ. Тэрбээр "Рио той холбоотой, авилгатай холбоотой асуудлуудаар эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүсийн санхүүжилтээр гүтгэлгүүд хийгдэж байна. Тухайлбал, МУ-ын Эрүүгийн хуулиар хүчингийн гэмт хэрэгт торгууль ногдуулах шийтгэл огт байхгүй. Хэвлэн нийтлэхэд тухайн хүнээс зөвшөөрөл авахаар хуульчилсан зүйл байхгүй.

Эцэст нь хэлэхэд хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулахын төлөө эцсээ хүртэл явах болно" хэмээжээ.

Засгийн газрын хараанд өртөөд буй төрийн өмчит компаниудын удирдлагуудын суудал “ганхах“ уу
Засгийн газрын хараанд өртөөд буй төрийн өмчит компаниудын удирдлагуудын суудал “ганхах“ уу
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд