Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарыг бүрхсэн Сибирийн түймрийн утаа үдээс хойш нэмэгдэхээр байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Ойрын өдрүүдэд цагаан утаа Улаанбаатар хотыг бүрхээд байгаа юм. Тэгвэл энэ утаа нь хойноос чиглэлтэй наашилж байгаа тул өнөөдөр үдээс хойш манай орны хойд хэсгийн нутаг, тэр дундаа Дархан, Булган, Сэлэнгэ, Улаанбаатар орчмоор улам өтгөрөх төлөвтэй байгаа юм.

Тодруулбал, ОХУ-ын Сибирийн түймрийн утаа гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас хэлж байна. Сибирийн бүс нутагт сүүлийн 150 жилд үзэгдээгүй маш хуурай зун болж байгаагаас ийнхүү түймэр ихээр гарч байгаа аж. Зургаадугаар сараас хойш 210 гаруй удаагийн түймэр гарч, 15,000 ам км газар нутагт түймэр өртжээ.

Тайланд улс хөл хорионы бүсээ өргөтгөлөө
Тайланд улс хөл хорионы бүсээ өргөтгөлөө
 
Ж.Батжаргал: АН-аас тавьж буй шаардлага зэргийг УЗ-өөр өнөө, маргаашгүй хэлэлцэж, улс төрийн шийдвэр гаргахаар боллоо
Ж.Батжаргал: АН-аас тавьж буй шаардлага зэргийг УЗ-өөр өнөө, маргаашгүй хэлэлцэж, улс төрийн шийдвэр гаргахаар боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.