Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО-2020: Э.Бэхбаяр Ираны бөхөд ялагдлаа

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
0 минут 43 секунд

2015, 2017 оны ДАШТ-ний хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Бэхбаяр өнөөдөр Токиогийн олимпын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд хүч сорьж байна. Тэрбээр удаах барилдаандаа "Жакарта-2018" Азийн наадмын хүрэл медальт, Азийн аварга Иран Улсын бөх Реза Атринагарчитай барилдаж 5:1 харьцаагаар ялагдал хүлээлээ.

Э.Бэхбаяр 2018 оны Жакартагийн Азийн наадамд Ираны бөх Резаг ялж байсан бол үүнээс хойш гурав дахиа дараалж ялагдав. Хэрэв Реза Атри шигшээд шалгарвал Э.Бэхбаяр дагаж барилдах боломжтой юм.

Л.Энх-Амгалан: Есдүгээр сарын 1-нээс хичээлийн шинэ жилийг танхимын болон танхимын бус хэлбэрээр эхлүүлэх шийдвэр гарлаа
Л.Энх-Амгалан: Есдүгээр сарын 1-нээс хичээлийн шинэ жилийг танхимын болон танхимын бус хэлбэрээр эхлүүлэх шийдвэр гарлаа
 
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.