Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО-2020: Ё.Басхүү ялалт байгуулж, хэсгийн аваргын төлөө Абэ аваргатай барилдахаар боллоо

Ангилал
Спорт Токио-2020
Огноо
Унших
0 минут 40 секунд

Олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдаж байгаа олон улсын хэмжээний мастер, 2021 оны дэлхийн аваргын хүрэл медальт Ёндонпэрэнлэйн Басхүү хоёрдугаар тойргийн барилдаанаа дөнгөж сая хийлээ.

Тэрбээр энэ тойрогт Беларусийн жүдоч Дмитри Минкутай хийж торгуулиар ялалт байгууллаа. Ингэснээр Ё.Басхүү B хэсгийн аваргын төлөө эзэн орны жүдоч, дэлхийн хошой аварга Абэ Хифүмитэй барилдахаар боллоо.

Абэ аварга нутагтаа болж буй олимпын наадмаас аваргаас өөр медаль авах зорилгогүй гэж хэлэхэд хэлсдэхгүй.

Л.Баяр

Дасгалжуулагч Л.Ундралбатын толгойн гоёл гадныхны анхаарлыг ихэд татаж байна
Дасгалжуулагч Л.Ундралбатын толгойн гоёл гадныхны анхаарлыг ихэд татаж байна
 
ТАНИЛЦ: Энэ сарын 20-ноос наймдугаар сарын 8 хүртэл дараах байршлуудад халуун ус хязгаарлана
ТАНИЛЦ: Энэ сарын 20-ноос наймдугаар сарын 8 хүртэл дараах байршлуудад халуун ус хязгаарлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.