Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-д саатсан зорчигчдыг тээвэрлэх МИАТ-ийн онгоц 17 цагт ниснэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Улаанбаатар-Челябинск-Анталъя чиглэлд нислэг үйлдэж байсан “Аэромонголиа” компанийн А319 агаарын хөлөг өчигдөр буюу долдугаар сарын 19-ний өдөр ОХУ-ын Челябинск нисэх буудалд бууж түлшээ сумлах явцад агаарын хөлгийн зүүн хойд талыг тус нисэх буудлын өөрөө явагч шат мөргөж гэмтэл учруулсан. Уг гэмтлийн улмаас нислэгийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон.

Тус агаарын хөлөгт нийт 131 зорчигч зорчиж явсан бөгөөд Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Эрхүү хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар болон “Аэрмонголиа” компанийн зүгээс ОХУ-ын холбогдох байгууллагатай хамтарч ажилласны дүнд зорчигчдыг ОХУ-ын хилээр нэвтрүүлж, зочид буудалд түр байрлуулсан талаар албаныхан мэдээллээ.

Зорчигчдыг Анталъя хот хүртэл үргэлжлүүлэн шуурхай тээвэрлэх зорилгоор “Аэрмонголиа” компани, МИАТ компанитай хамтран ажиллаж байгаа аж. Мөн Туркийн талаас нислэгийн зөвшөөрлөө өгсөн тул МИАТ-ийн онгоц 17:00 цагт Челябинск руу нисэхээр болсон байна.

НЭМҮТ: Дельта вирус нь анхны хувилбараасаа хоёр дахин илүү халдварлах чадвартай
НЭМҮТ: Дельта вирус нь анхны хувилбараасаа хоёр дахин илүү халдварлах чадвартай
 
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.