Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрэн хайх ажиллагаанд оролцож байгаад сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 13 секунд

Хүнсэнд яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаанд оролцсон хоёр иргэн сураггүй болсон тохиолдол бүртгэгдсэнийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Хотгойн рашаан” гэдэг газар 17 хүн самар түүж байснаас зургаан хүн нь зургаадугаар сарын 8-ны өдөр явганаар хүнсэнд яваад буцах замд хоёр хүн нь ядарч эцээд замд үлдсэн бөгөөд нэг хүн нь нас барсан, нэг хүн нь сураггүй болсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 15-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас ОБЕГ хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Хан Хэнтий тусгай хамгаалалтын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар очих явцад зургаадугаар сарын 16-ны өдрийн 16:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ч нь отгоосоо 4 км-ын зайтай байрладаг өөр отогт эсэн мэнд очсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн байна.

Эрлийн бүлэг “Хотгойн рашаан” гэдэг газраас 20 орчим км-ын зайтай байдаг отогт зургаадугаар сарын өдрийн 17:08 цагт очиход иргэн Ч-г эрэн хайх ажиллагаанд оролцож байсан Дархан-Уул аймгийн харьяат П, Сэлэнгэ аймгийн харьяат П нар зургаадугаар сарын 12-ны өдрөөс хойш отог дээрээ ирээгүй, сураггүй болсон тухай мэдээлэл иржээ.

Үүний дагуу тухайн хоёр хүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар “Хотгойн рашаан” гэдэг газрын чиглэлд хөдөлгөөн үйлдэж, зургаадугаар сарын 18-ны өдрийн 21:00 цагт отогт нь очиж, зургаадугаар сарын 19-ны өдрийн 13:35 цагт “Байшинт-Уул” гэдэг газраас эсэн мэнд олжээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Дархлаажуулалт: 3910 хүүхэд эхний тунгаа хийлгэжээ
Дархлаажуулалт: 3910 хүүхэд эхний тунгаа хийлгэжээ
 
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.