Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Эрүүл мэндийн яаманд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 11.00 цагт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.
Шүүхээс хариуцагч Монгол Улсын Эрүүл мэндийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт хэлэлцэх үе шатад гаргасан нотлох баримт гаргуулах тухай, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцож шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг хангаж, шүүх хуралдааныг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 16.00 цаг хүртэл хойшлуулав.
Эх сурвалж: Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар