Тоёота компани өнөөдөр домогт Land Cruiser жийпнийхээ хамгийн сүүлийн үеийн загварыг танилцууллаа. Хойд Америкт зарагдахгүй LC300 үеийн 2022 Land Cruiser цоо шинэ платформ дээр сууж, шинэ төрхтэй болж, хоёр турбо V-6 хөдөлгүүрийн хоёр сонголтыг хүлээн авсан байна.
Танилцуулгаа хиймэгц Монгол дахь албан ёсны гэрээт төлөөлөгч Toyota-Tavan Bogd /Таван Богд ХХК/ компаниас урьдчилсан захиалга авчээ. Захиалга авах пост оруулаад ердөө хоёр цагийн дотор 08-р сард ирэх LC300 загварын 223ш автомашины урьдчилсан захиалга авч дууссан байна. Мөн компанийн зүгээс ирэх 09-р сард захиалга байхгүй гэжээ.