Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр иргэн угаартсаны улмаас амиа алджээ. Тодруулбал, 54 настай эрэгтэй Ж, 54 настай эмэгтэй О нар монгол гэрт угаартсан байдалтай нас барсан байна. Шалгалтаар гэрийн өрхийг бүтээж, яндангаа авсан, угаар мэдрэгчийн зай нь дууссан байжээ.
Сүүлийн өдрүүдэд яндангаа авч, өрхөө бүтээсний улмаас иргэд угаартаж нас барах тохиолдол ихсэж байгаа тул яндангаа авахгүй, өрхөө бүтээж унтахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар