Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Агааржуулалтын хоолой шатсаны улмаас 1-27 насны дөрвөн хүн УГААРТСАН байсныг 103-т хүлээлгэн өгч, 45 хүнийг утаажилтын бүсээс гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлага өчигдөр /2024.12.18/ 23:32 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очход, тус байрны 1 давхрын агааржуулалтын хоолой шатаж, их хэмжээний утаа 11, 12 дугаар давхарт хуралдсан байсныг агаарыг сэлгэн ажиллаж унтраасан байна.

Тухайн байрны 12 давхрын оршин суугч иргэн О /27 настай, эрэгтэй/, У /22 настай, эмэгтэй/, Т /1 настай, эмэгтэй/, мөн хаяг тодорхойгүй 16 настай, эрэгтэй нар угаартсан байсныг НЯТТ-ын их эмчид хүлээлгэн өгчээ. Утаажилтын бүсээс 45 /том хүн-37, хүүхэд-8/ гаргасан аж.

“Хүчит шонхор” болон “Хархорин” худалдааны төв шалгалт хийж, зөрчлийг арилгах үүрэг өглөө
“Хүчит шонхор” болон “Хархорин” худалдааны төв шалгалт хийж, зөрчлийг арилгах үүрэг өглөө
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.