Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Угаартаж нас барсан нэг тохиолдол цагийн өмнө бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар агаарын бохирдлын асуудлаар мэдээлэл сонсов.

Энэ үеэр НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган мэдээлэл танилцуулахдаа "Энэ оны 1-р сарын 1-нээс хойш өнөөдрийн 08.00 цагийн байдлаар угаарын хийн хордлогын 1988 тохиолдол нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв болон харьяа эрүүл мэндийн байгууллагуудад бүртгэгдсэн байна.

Үүнээс 38 нь нас барсан тохиолдол байгаа юм. Харин нас барсан 39 дэх тохиолдол цаг гаруй хугацааны өмнө бүртгэгдэж, цагдаагийн байгууллагад мэдээллийг шилжүүлээд байна" гэлээ.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг дахин хүргэх болно.

Б.Бат-Эрдэнэ: С.Одонтуяа сайдыг маань бага муулаарай. УТАА бол Эрчим хүчний сайд хариуцах ёстой ажил
Б.Бат-Эрдэнэ: С.Одонтуяа сайдыг маань бага муулаарай. УТАА бол Эрчим хүчний сайд хариуцах ёстой ажил
 
Д.Амартүвшин: Ж.Энхжаргаланг шалгуулахаар АТГ-д өгтөл “Ийм нөхцөл байдал тогтоогдохгүй байна“ гэлээ. АТГ ийм илтэд сонирхлын зөрчлийг өөхшүүлээд байхаар татвар төлөгчдийн мөнгөөр тансаглагсад даврахгүй гээд яах юм бэ