Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олимпын виртуаль цуврал тэмцээн зохион байгуулагдана

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 16 секунд

  Токио-2020" олимпын наадмын өмнө "Олимпын виртуаль цуврал" /Olympic Virtual Series - OVS/-ыг  Олон улсын спортын холбоодтой хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.

  Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос спортын дижитал бодлогыг хэрэгжүүлэх, орчин үеийн цахим спортын өсөн нэмэгдэж буй хөгжлийн шаардлагыг хангах, өсвөр залуу үеийнхнийг өргөнөөр татан оролцуулах, олимпын уур амьсгалыг улам бүр өргөжүүлэн, цаашид өвөрмөцөөр шинэчлэн бүрдүүлэх зорилгоор  уг цувралыг зохион байгуулж байгаа аж.

  Энэхүү олимпын хууль ёсны лиценз зөвшөөрөл  бүхий цоо шинэ цуврал нь 2021 оны тавдугаар сарын 13-нд эхэлж, зургадугаар сарын 23-нд өндөрлөх бөгөөд Олон улсын дугуй, урт сэлүүрт завь, автомашин, бейсбол-софтбол, дарвуулт завины холбоод эхний ээлжинд хамтрах юм. Уг цувралд манай гарагийн цахим спорт, электрон тоглоомоор сонирхон хичээллэгчид өргөнөөр оролцож, олимпын талбарт өрсөлдөн, "ОУОХ-ны 2020+5" мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу биет ба биет бус дам хэлбэрээр тоглох болно.

“Apple” АНУ-ын эдийн засагт 430 тэрбум долларын хөрөнгө оруулна
“Apple” АНУ-ын эдийн засагт 430 тэрбум долларын хөрөнгө оруулна
 
УУЛЧДЫН ХОЛБОО: Амиа алдсан хоёр уулчин маань Дэлхийн дээвэрт хөтөчгүй гарсан анхны Монгол уулчид боллоо
УУЛЧДЫН ХОЛБОО: Амиа алдсан хоёр уулчин маань Дэлхийн дээвэрт хөтөчгүй гарсан анхны Монгол уулчид боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.